АНХААРУУЛГА

2019-08-22-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

2020.01.01-ны өдрөөс эхлэн газрын төлбөр Татварын Цахим системд шилжихтэй холбоотой аймгийн хэмжээнд нийт газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг нэг бүрчлэн тулгаж шинэчлэх, засварлах мөн 2019 оны эцсийн байдлаар газрын төлбөрийн тооцоо нийлж, барагдуулах ажлыг 2019.11.20-ний дотор дуусгах ажил явагдаж байна. Иймд 2019 оны байдлаар газар эзэмших, ашиглах гэрээгээ шинэчилж, газрын төлбөрийн өр авлагыг барагдуулна уу. Хэрэв газрын төлбөрийн өр авлагатай тохиолдолд 2020.01.01-ээс эхлэн Татварын Цахим системд шилжсэнээр алданги тооцож эхлэх болсныг анхааруулж байна.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Холбоо барих утас: Дархан сум: 99378845, Хонгор сум: 99279299, Орхон сум: 99214324, Шарын гол сум: 99392104

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар