Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01-А/355 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2019.12.19 - 2019.12.23-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhanuul.landoffice фэйсбүүк хаягнаас авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
Жич: Дэнчингийн мөнгө, Улсын тэмдэгтийн хурааамж 12500 төгрөгийг https://e-tax.mta.mn цахим хуудсанд хандан төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу.
№ | Сумын нэр | Баг | Байршил | Газрын хэмжээ /мкв/ | Зориулалт | Газрын төлбөрийн бүс | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Газрын байршлын зураг |
1 | Дархан | 6 | Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд | 5000 | Худалдаа, үйлчилгээний цогцолбор | Худалдаа, үйлчилгээ 12-р бүс | 45,000,000 | Энд дарж харна уу |
2 | Дархан | 6 | Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд | 2000 | Шатахуун түгээх станц | Худалдаа, үйлчилгээ 12-р бүс | 18,000,000 | Энд дарж харна уу |
3 | Дархан | 8 | 17-р хороолол 9-р байрны урд | 415 | Үйлчилгээ | Худалдаа, үйлчилгээ 1-р бүс | 16,600,000 | Энд дарж харна уу |
4 | Дархан | 12 | 7-р хороолол, УГТХ-ийн баруун талд | 1550 | Үйлчилгээ | Худалдаа, үйлчилгээ 1-р бүс | 62,000,000 | Энд дарж харна уу |
5 | Дархан | 12 | 14-р хороолол | 2481 | Үйлчилгээ | Худалдаа, үйлчилгээ 1-р бүс | 99,240,000 | Энд дарж харна уу |
6 | Дархан | 12 | 14-р хороолол | 2660 | Үйлчилгээ | Худалдаа, үйлчилгээ 1-р бүс | 106,400,000 | Энд дарж харна уу |