Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлын нэг болох Бурхан багшийн сэрэг дүр, Морин хуур цогцолбор, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгүүдийг холбосон 282 метр урт Дүүжин гүүрний өнгө будагийг сэргээх ажлыг Д.Батчулуун даргатай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хариуцан хийж гүйцэтгэлээ. Монголын анхны дүүжин гүүрийг будахад сэтгэл зүрх, хүн хүч, машин техникийн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Эрдэнэбат даргатай аймгийн НААҮГ, Вилла бриж ХХК-ний хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.