ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГАА ХИЙЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2021-09-28-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг дамнан байрлах улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжиж буй газар, улсын тусгай хэрэгцээний газар, уул уурхай газар, аялал жуулчлалын зориулалтаас бусад зориулалтын газрын захиалгат хянан баталгааны ажлын тайлан дүгнэлтийг баталгаажуулж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газрын зохион байгуулалтын албаны дарга нар /байнгын шинжээч/-т даалгасан.
Дархан-Уул аймагт газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагууд захиалгат хянан баталгааны тайлан, дүгнэлтийг шалгуулах хүсэлт, албан бичгийн эх хувь /УБ хот болон бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгуулага darkhan@gazar.gov.mn цахим шуудангаар скайнердсан хувь, шуудангаар эх хувь/, тайлан, дүгнэлтийг мониторингийн цахим системээр дамжуулан ирүүлнэ үү.
Мөн Газрын мониторингийн цахим системийн хавсралт цонхонд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг, баримтыг оруулах шаардлагагүй болсныг мэдэгдье.
Дээрх мэдээлэлтэй холбоотой тодруулах зүйлийг аймгийн ГХБХБГ-ын Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Анхбаяртай 70376471, 99918798 дугаараар холбогдож тодруулна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар