Дархан хотноо ХАБЭА-н нэг өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

2022-03-01-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Монгол Улсын засгийн газар болон “ЖАЙКА”/Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/-ийн хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн ГХБХБГазраас төслийн баг болон Барилгын хөгжлийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “Аюулын дүн шинжилгээ хийх Япон маягийн тэргүүн туршлага” сэдэвт 8 цагийн сургалтыг Дархан хотноо 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Дархан-Уул аймгийн барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл болсон 80 гаруй (ажил олгогч, менежер, ИТА, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан зэрэг) хүмүүс хамрагдлаа.
Тухайн өдөр “ЖАЙКА” төслийн багийн ХАБЭА-н сургагч багш, Монгол улсын зөвлөх инженер Ч.Чинзориг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг”, “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа”, “Аюулын дүн шинжилгээ хийх КҮТ арга”, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар дадлага ажил, ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, ХАБЭА-н сургагч багш Т. Түвшинзул “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ач холбогдол”, “Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт” сэдвийн дор сургалтыг удирдан явууллаа.

Мөн “ЖАЙКА”-гийн зүгээс сургалтад хамрагдсан нийт хүмүүст төслийн хүрээнд боловсруулсан дөрвөн төрлийн гарын авлага болон сертификат олгож, сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дархан-Уул аймгийн ГХБХБГазар, Дархан-Уул аймгийн барилгачдын холбоо, Дархан өргөө политехникийн коллежийн хамт олонд талархал илэрхийлж цаашид ч Барилгын салбар дахь ХАБЭА-н чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар