ГАРАЖуудыг НЭГ ИЖИЛ ӨНГӨ/СААРАЛ/-тэй болгож, ХАЯГИЙГ СТАНДАРТЫН дагуу хийж байршуулах ажил хийгдэнэ.

2022-04-01-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 325-р тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах” журмын дагуу Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах гаражуудыг хаягжуулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд ГАРАЖуудыг НЭГ ИЖИЛ ӨНГӨ/СААРАЛ/-тэй болгож, ХАЯГИЙГ СТАНДАРТЫН дагуу хийж байршуулах ажил эхэлж байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллага та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Хаягтай холбоотой мэдээллийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн мэргэжилтэн Б.Мөнхчулуун /99399990/-аас авна уу. Гаражийг будах ажлыг иргэд өөрсдөө хийнэ, хаягийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгоно.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар