НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2022-11-29-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 498 дугаар тогтоолын дагуу дараах тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга
 № Байгууллагын нэр Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он Нийт гүйлт /км/ Худалдах доод үнэ /төгрөг/ Дэнчингийн хэмжээ /төгрөг/
1 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Тоёото Бревис 18-74 ДАР 2003/2013 235,019 4,000,000 1,000,000

2. Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт
Дуудлагын худалдаа болох газар: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын зааланд
Дэнчинг байршуулах данс:
Хүлээн авагч байгууллага: Да.ГХБХБГ нэмэлт санхүүжилт РД:9025049
Дансны дугаар: Төрийн сан 100190029401
Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар бичих
3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өөрийн байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажлын цагаар буюу 09:00-16:00 хооронд очиж үзэж болно.
Дархан-Уул аймаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дархан сум 8-р баг 17-р хороолол Ардын өргөн чөлөөний 5-504 тоот
Лавлах утас: 70376471, 99151669

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар