УС ХАНГАМЖИЙН ҮҮСВЭРИЙН ГОЛ ДАМЖУУЛАХ БОЛОН ХОРООЛОЛ ДОТРОХ ШУГАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ

2017-08-17-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Альянсе-Тех" ХХКомпани нь Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт буюу 4.6-р байрнаас 4.4-р байр хүртэлх, Дархан сумын 6, 7-р багийн нутаг дэсгэрт буюу Монгол алтны уулзвараас Дархан хүнсний уулзвар хүртэлх усан хангамжийн төв шугамыг шинэчлэх ажлыг 2017 оны 08-р сарын 17-ноос 09-р сарын 20-ныг дуустал хийж гүйцэтгэх болсон тул аж ахуйн нэгж, айл өрхүүдийг хэсэгчлэн болон тодорхой хугацаагаар цэвэр усаар хязгаарлах болсныг мэдэгдье.

Ажил гүйцэтгэх явцад АРД ИРГЭД өөрсдийн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Copyright © 2013 - 2017 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар