Газрын багц хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2023-01-16-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймагт 2023-01-13-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хууль (5 хуультай)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Б. Жавхлан, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун, цахимаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхбаатар, Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэргүүнцэцэг, Хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн О.Чинбаяр нар оролцож хуулийн төслийн талаар холбогдох мэдээллийг өглөө. Энэхүү хэлэлцүүлэгт Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, агентлаг албад, сумдын Засаг дарга, орлогч дарга, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Дархан-Уул аймгийн Барилгачин залуучуудын холбоо, Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл оролцож: 1. Газрын ерөнхий хуулийн төсөл 2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 3. Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 4. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл 6. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 7. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж саналаа өглөө.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар