ДАРХАН ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ

2017-08-23-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 136-р тогтоол, ЭХ-ний сайдын 76-р тушаалаар шинэ, хуучин Дарханыг холбосон К14-К27 цэгийн хоорондох ф600 мм-ийн голчтой 2.6 хос км дулааны шугамын шинэчлэлийн ажил 2017.08.15-ны өдрөөс эхэлж байгаатай холбоотойгоор хэрэгцээний халуун усыг 2017.08.19-өөс эхлэн 2017.09.30-ний өдрийг дуустал бүх хэрэглэгчдэд хэсэгчилсэн болон бүрэн хязгаарлалт хийх болсныг мэдэгдье.

Ажил гүйцэтгэх явцад АРД ИРГЭД өөрсдийн аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Copyright © 2013 - 2017 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар