"ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ" ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:

2017-11-21-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, газар эзэмших, ашиглах гэрээний 2.3, 2.5 дахь хэсэгт заасны дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд урд онуудын болон 2017 оны газрын төлбөрөө төлж барагдуулна уу. Газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Холбоо барих утас:
Дархан сум - 99378845
Хонгор сум - 99279299
Орхон сум - 99214324
Шарын гол сум - 99203079

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар