ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2018-01-19-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01-А/18 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг танхимаар зохион байгуулна.
Дуудлага худалдаа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2018 оны 02 дугаар сарын 20-ноос 2 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогч дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhanuul.landoffice фэйсбүүк хуудаснаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сангийн 100190029401 тоот дансанд тушаана уу.

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар