Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Газар зохион байгуулалт хийх журмыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 30 -ны өдрийн аймгийн Засаг даргын 01-А/ 368 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын гүйцэтгэлийн явцыг хянах, төсөлд санал өгөх, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэг нь орон нутгийн төсвөөр хэрэгжиж буй Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэгч Газар дэлхий ХХК-ний эхний явцын тайлантай буюу бэлтгэл үе шат болон хээрийн судалгааны 1-р үе шатны ажилтай танилцлаа.