БЭЛЧЭЭРИЙН ДААЦ

2024-12-11-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Бэлчээрийн даацыг тооцохдоо тухайн сумын бэлчээрийн биологийн ургацыг буюу биомассыг фото мониторингийн цэг тус бүрээс, мөн тухай цэгийн төлөөлөх талбайн хэмжээ зэргийг сумын газрын даамал тухайн оны газрын нэгдмэл сангийн бэлчжжрийн төлөөлөх талбайтай уялдуулан тооцоолж байгаа. Мөн “ҮСХорооны дарга, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд”-ын 2019 онд баталсан хамтарсан тушаал /Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал/-ын дагуу 1 га бэлчээрийн бодит ургацыг малын бэлчээрлэх хугацаа болон 1 толгой малын бэлчээрээс өдөрт идэх өвсний хэмжээний үржвэрт харьцуулж тооцоолж газрын мониторингийн системд хуурай жинг оруулж даацыг тодохойлж байгаа.
Манай аймгийн хувьд бэлчээрийн даац 149999.09 толгой малаар хэтэрсэн үр дүн гарч байна. Сум тус бүрээр нарийвчилсан тооцооллыг дараах хүснэгтэнд хаpууллаа.

Бэлчээрийн даац


Бэлчээр ашиглалтын эрчим, тэжээлийн нөөцийн бүрдэлт, тэжээл зарцуулалт, мал аж ахуйн бүтээмжийн тогтвортой байдал, түүнчлэн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, усны ай савын экосистемийн тогтвортой байдлыг хангахад бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын үндсэн зарчим болох боломжит даацыг харгалзан бэлчээрийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг авах нь туйлын чухал юм.
Манай аймгийн хувьд сэргэх чадавхын I буюу “Ургамлын бүлгэмдэл лавлагаа төлөв байдал (талхлагдаагүй)-тай бараг ойролцоо, эсвэл бага зэрэг талхлагдсан төлөв байдлаас лавлагаа төлөв байдалд шилжихэд ургалтын ургалтын 1-3 улирал шаардагдах, ашиглалтын эрчим (ачаалал) тэжээлийн нөөц (даац)-тэй үндсэндээ дүйж байгаа, түүнчлэн улирлаар сэлгэж ашиглах шаардлагатай бэлчээр 294.5259 га, II түвшинд буюу маш богино хугацаанд (ургалтын хугацаа 3-5 жил) сэргэх боломжтой 20815.2664 га бэлчээрийн газар, сэргэх чадавхын III түвшинд буюу сэргэх боломжтой (5-10 жил шаардагдана) Экосистемийн үйлчлэлүүд нэлээд алдагдсан төлөвтэй 118708.4276 га бэлчээрийн газар, сэргэх чадавхын IV түвшинд буюу унаган зүйл ургамлууд устаж, түрэгч ургамал нэмэгдэн, ус зүйн өөрчлөлтийн улмаас нөхөн сэргээлтийн арга хэмжээ авахгүйгээр сэргэх боломж муу (10-с дээш жил шаардлагатай) төлөвтэй 13083.4519 га бэлчээрийн газар, сэргэх чадавхын V түвшинд буюу хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл эвдрэл хүчтэй илэрсэн, унаган төлөвт нь оруулах боломжгүй болж цөлжсөн 20079.26 га бэлчээрийн талбай нь нийт бэлчээрийн 6.89%-ийг эзэлж байна.
Дээрх хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэд бэлчээрийн төлөв байдал улам муудаж байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд энэ талаар цаашид анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварын дагуу сэргэх чавадхийн түвшингийн үзүүлэлтийн хамт орон нутгийн эрх бүхий албан тушаалтан, удирдлагуудад хүргүүлэн ажиллаж байна.
БЭЛЧЭЭРИЙН ХӨРС ХАМАГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

2020 онд “Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнын хаврын тархалт, хөнөөлийн тодотгох судалгаа”-г 12457 га бэлчээрийн талбайд хийж, аймгийн нийт нутгийн 59.6 хувьд нь үлийн цагаан оготно тархсан тэмцэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан. Үүний дагуу уг ажлыг бэлчээрийн хортон мэрэгч тархсан талбайн техник үр дүнг 75-аас доошгүй хувиар цөөрүүлэх зорилготойгоор ХХААХҮЯамны Сайдын А-89 дугаар тушаалыг үндэслэн, аймгийн Засаг даргын 01-А/138 дугаар захирамжийн дагуу сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулж тэмцэх ажлыг 2024 оны 04-р сарын 20-ны өдрөөс эхлэн 05-р сарын 20-ыг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал, Зулзага, Салхит багийн нутаг дэвсгэрт 12457 га талбайд сая төгрөгийн төсөвт багтаан хийж гүйцэтгэсэн.
Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан, чичүүлийн тархалтыг хязгаарлах энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг “Ургамал хамгааллын хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 10 дугаар зүйлийг үндэслэн УХШЭХүрээлэнгээс гаргасан зөвлөмжийн дагуу хийсэн байна.
Дархан-Уул аймгийн бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлсэн ажлын үр дүнг сэргэх чадавхийн ангиллаaр дэлгэрэнгүй үзүүлэв

 №  Сумын нэр Байгалийн бүс бүслүүрийн нэр Мониторингийн цэгийн тоо Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал /1-5 ангилал/ Нийт талбайн хэмжээ /га/
Цэгийн ангилал Мониторингийн цэгийн тоо Төлөөлж буй талбайн хэмжээ /га/
1 Орхон Ойт хээр 7 I 1 2366.98 18395.22
II 1 20
III 4 7880.69
IV 1 2204.9
V 0 0
Хуурай хээр 3 I 0 0
II 1 5882.65
III 0 0
IV 1 20
V 1 20
2 Хонгор Ойт хээр 11 I 4 22192.67 143534.12
II 5 21705.04
III 2 63840.38
IV 0 0
V 0 0
Хуурай хээр 5 I 0 0
II 2 4878.26
III 0 0
IV 2 10858.51
V 1 20059.26
3 Шарын гол Ойт хээр 2 I 0 0 3920.18
II 1 3900.18
III/td> 1 20
IV 0 0
V 0 0
4 Дархан 0 0 0 0 0
Нийт дүн 28 I 5 24559.65 165849.52
II 10 36386.13
III 7 71741.07
IV 4 13083.41
V 2 20079.26
165849.52

Copyright © 2013 - 2025 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нээлттэй мэдээлэл хүлээн авах утас 70376471, 70376483