Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт байх шаардлагатай мэдээллийн жагсаалт

2025-01-02-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт дараах бүсүүдийг тэмдэглэн харуулна.

1. зурагт барилгын талбайг хязгаарласан хашаа;
2. байнгын болон түр, газар дээрхи болон доогуурх цахилгааны кабель, агаарын эрчим хүчний сүлжээ; байнгын болон түр зам;
3. механизм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний схем;
4. барилгын өргүүр ба өргөгч (подъёмник)-ийн байршил, тэдгээрийн шилжих зам, схем, үйлчлэлийн хүрээ, аюулын бүсүүд;
5. байнгын болон түр барилга байгууламж;
6. геодезийн тэмдэгтүүд;
7. барилгын орц, гарц;
8. барилгын талбайг эрчим хүчээр хангах арга;
9. эх үүсвэр, талбайн гэрэлтүүлэг, газардуулга;
10. барилгын хогийг зайлуулах арга, хэрэгсэл, байршил;
11. материал эдлэлийг угсарч томсгох талбай, байр, хадгалах агуулах;
12. ажиллагсдын ахуйн үйлчилгээний түр барилга;
13. хооллох, амрах байрууд;
14. аюулын зэрэг өндөртэй ажлууд хийгдэх бүсүүдийг тэмдэглэн харуулна.
Барилгын талбайд тунасан хурын ус ба ус ихээр ялгаруулдаг үйлдвэрлэлийн процессоос гарсан хаягдал усыг зайлуулах тоног хэрэгслийн байрлал болон ус тогтох газрын хил заагийг ялгаж тэмдэглэнэ. Газрын гадаргын өндөржилтийн (хэвгий ) тэмдэглэгээг ч энэ зурагт үзүүлбэл зохино.


Copyright © 2013 - 2025 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нээлттэй мэдээлэл хүлээн авах утас 70376471, 70376483