Зөрчилтэй барилга байгууламжид хяналт тавих ажлын хэсэг хуралдав

2018-04-19-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 01-А/128 дугаар захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга, байгууламжид хяналт шалгалт хийж, салбарын хууль тогтоомжуудыг хангуулах, зөрчлийг арилгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2018.04.13/ хуралдаж барилга угсралтын ажил эхлүүлсэн 60 гаруй барилга байгууламжид хэрхэн үзлэг шалгалт, зөвлөн туслах ажил явуулах талаар зөвлөлдлөө. Энэ сардаа багтаан үзлэг шалгалт, зөвлөн туслах ажлыг явуулж дуусгах бөгөөд 4-н хэсэг хуваагдан ажиллахаар болсон юм. Ингэснээр мэргэжлийн байгууллагууд газар дээр нь үзлэг шалгалт, зөвлөн туслах ажлыг явуулж зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч шалгалтын тайлангаа аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо.




Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар