ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2018-06-12-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 05 дүгээр сарын 31-ны өдрийн 01-А/208 дугаар захирамжийн дагуу Дархан сумын 2, 3, 6, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг танхимаар дахин зохион байгуулна Үүнд:

Зураг-1
Зураг-2
Зураг-3
Зураг-4
Зураг-5
Дуудлага худалдаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана.
Дуудлага худалдаанд битүүмжилсэн материалыг 2018 оны 06 дугаар сарын 13-нөөс 06 дугаар сарын 15-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhangazar фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан 100190029401 тоот дансанд тушаана уу. Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ

Үүнд:
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан 100190100941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах//

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 100190100941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/


Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 95012529,

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар