Налуу шатны стандартын тухай мэдээлэл

2018-06-25-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Стандартаар: Шатны өндөрийн хэмжээ 0,12 м байх тохиолдолд тутамд уртын хэмжээ 1м байхаар тооцно. Налуу замын эхлэл, төгсгөлд тэгш талбай байгуулах ба түүний урт нь налуу зам (пандус)-ын өргөнөөс багагүй байна. Налуу замын өргөн 1,2 м байна. Налуу замын хэт урт хийгдэх тохиолдолд замын чиглэлийг өөрчлөн дугуйрсан байдлаар хийж болно. Налуу замын дугуйрах хэсгийг тэргэнцэр эргэх боломжтой буюу 1,5 м байна. Налуу замын 2 хажуу талаар 0.9 м-ээс багагүй өндөрт бариул бүхий хашлагыг хийнэ. Бариулыг 2 эгнээгээр байрлуулж, тэдгээрийн өндөр нь 0.7 м ба 0.9 м байна. Налуу замын бариулын хийц шатны бариулын хийцтэй адилхан байна.



Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар