ХОНГОР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2018-11-24-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 225 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг танхимаар зохион байгуулна. Үүнд:
Дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2018 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Газрын даамал хүлээн авна.
Зураг-2
Зураг-3
Зураг-4
Зураг-5
Зураг-6
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhangazar фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан 100190029401 тоот дансанд тушаана уу. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан 100190200941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах / Өргөдлийн маягтыг Хонгор сумын Газрын даамлаас авах //

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 100190200941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг Хонгор сумын Газрын даамлаас авах //


Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99279299,

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар