ХОНГОР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

2018-11-25-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 205 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2018 оны 12-р сарын 19-ны өдрийн 08:30-17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газар /ЗДТГ/-т хүлээн авна.
Зураг-1
Зураг-2
Зураг-3
Зураг-4
Зураг-5
Зураг-6
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан аймгийн Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/Ddrkhan.gazar фэйсбүүк хуудаснаас авах ба төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж /12500 төгрөг/-ийг Дархан төрийн сангийн 100190200941 тоот дансанд тушаана уу.
Үүнд:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1. 1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд::
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99279299,

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар