ДАРХАН СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2018-11-27-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01-А/375 дугаар захирамжийн дагуу Дархан сумын 2, 3, 6, 8, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг танхимаар дахин зохион байгуулна. Үүнд:

Зураг-1
Зураг-2
Зураг-3
Зураг-4
Зураг-5
Зураг-6
Зураг-7
Дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 09:00-17:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана. Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2018 оны 12 дугаар сарын 10-өөс 12 дүгээр сарын 13-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас болон www.facebook.com/darkhangazar фэйсбүүк хаягнаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан 100190029401 тоот дансанд тушаана уу. дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна/
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан 100190100941 тоот дансанд тушаах/
4. Иргэнийг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана/

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /12500 төгрөгийг Дархан төрийн сан банкны 100190100941 тоот дансанд тушаах/
5. Байгууллагыг төлөөлж оролцох бол итгэмжлэлтэй байна /нотариатаар батлуулах/
6. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /www.mle.mn програмд хандан хүсэлтээ гаргана/


Дархан-Уул аймгийн Газрын харилцаа,
барилга, хот байгуулалтын газар

архан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Лавлах утас: 70376471, 95012529

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар