АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАЗРЫН ТӨЛБӨР 2019.01.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ӨӨРЧЛӨГДЛӨӨ.

2019-01-24-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Дархан сумын газар нутаг үнэлгээний 13 бүстэй, Газрын суурь үнэ нь:
 гэр бүлийн хэрэгцээний,
 Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ
 ХАА-н үйлдвэрлэлийн,
 ХАА-н бус үйлдвэрлэлийн,
гэсэн газар ашиглалтын зориулалтаас хамаарч харилцан адилгүй шинэчлэгдэн батлагдсан.
Бусад сумын хувьд газрын төлбөрийн 1 бүстэй суурь үнэ газар ашиглалтын зориулалтаас хамаарч мөн харилцан адилгүй байна.

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааны 2018.11.12-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолоор Дархан сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, хувь хэмжээг шинэчлэн тогтоосон.
Тухайлбал: Дархан суманд амины орон сууцны, гэр орон сууцны хашааны, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээ 1-13 бүст харгалзуулан 1м.кв газрын төлбөрийн хэмжээ 10-144 төгрөг болж байгаа бөгөөд Үүний 90 хувийг төрөөс чөлөөлж, зөвхөн 10 хувийг төлөх юм. /Жишээ нь: 700м.кв, амины орон сууцны газартай хүн жилд 700-10080 төгрөг төлөхөөр байна/.
 Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын 1м.кв газрын төлбөр 1-13 дугаар бүст харгалзуулан 45-150 төгрөг болж өөрчлөгдсөн.
Энэ мэтчилэн газрын төлбөрт өөрчлөлт орсон тул газар эзэмших, ашиглах гэрээний эрх, үүргийнхээ дагуу 2019 оны 1-р улиралд багтаан Дархан Уул аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших, ашиглах гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлүүлэх шаардлага гарч байна.
ИЙМД ИРГЭД, ОЛОН НИЙТ ТА БҮХНИЙГ ГАЗРЫН ТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
ОРХОН, ХОНГОР, ШАРЫН ГОЛ сумын хувьд тухайн сумын Засаг даргын тамгын газарт Газрын асуудал хариуцсан Сумын газрын даамалд хандахыг анхааруулж байна.
Мэдээлэлтэй холбоотой асуух зүйл байвал дараах утсаар лавлана уу.
Дархан: Нээлттэй утас: 7037-6471
Орхон: 99628627, Хонгор: 99279299, Шарын гол: 99243741

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар