Дархан суманд газар эзэмшүүлэх танхимын дуудлага худалдаа

2019-08-06-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТАНХИМЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01-А/270 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутад аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулна.
Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2019.08.20 - 2019.08.22-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.facebook.com/darkhanuul.landoffice фэйсбүүк хаягнаас авна.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн аж ахуй нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд: 1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаана. Дэнчингийн мөнгө дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцүү байна.
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
4. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Дархан төрийн сан 100190100941 тоот/ дансанд тушаана.
ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /мкв/  Зориулалт Газрын төлбөрийн бүс Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 Дархан 6 Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд 5000 Худалдаа, үйлчилгээний цогцолбор Худалдаа, үйлчилгээ 12-р бүс 45,000,000 Энд дарж харна уу
2 Дархан 6 Дархан-Сэлэнгэ чиглэлийн замын дагуу зүүн талд 2000 Шатахуун түгээх станц Худалдаа, үйлчилгээ 12-р бүс 18,000,000 Энд дарж харна уу
3 Дархан 8 17-р хороолол 9-р байрны урд 415 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 16,600,000 Энд дарж харна уу
4 Дархан 12 7-р хороолол, УГТХ-ийн баруун талд 1550 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 62,000,000 Энд дарж харна уу
5 Дархан 12 14-р хороолол 2481 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 99,240,000 Энд дарж харна уу
6 Дархан 12 14-р хороолол 2660 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээ 1-р бүс 106,400,000 Энд дарж харна уу
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99889695, 99378845 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар