"Green Build 2019" Олон улсын үзэсгэлэн

2019-09-19-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Энэ жил 2019 оны 11-р сарын 19-өөс 22-ны хооронд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод ногоон барилгын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.
Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан амьдрах эрмэлзэлтэй энэ эринд цаг үеийн шинэ техник, технологи, ноу-хау-тай танилцуулах, тэдгээрийг эх орондоо нутагшуулах зорилгоор энэ үзэсгэлэн, яармагт барилгын төлөөлөл оролцох ажлыг бид зохион байгуулж байна.
Дэлхий нийтийн хандлага, барилгын салбарын хөгжил нь "Ногоон эдийн засаг", "Ногоон барилгын хөгжлийн чиг хандлага" тодорхойлж байгаа энэ үед бид дэлхий дахинтайгаа хөл нийлүүлэн алхаж, их бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулан идэвхи санаачлагатай ажиллах хэрэгцээ, шаардлага гарсаар байгаа учир та бүхнийг энэхүү үзэсгэлэн, яармагт оролцохыг урьж байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА)-ийн Ажлын алба "Green Build 2019" үзэсгэлэнд Монгол улсаас оролцох аяллын группыг албан ёсоор зохион байгуулж байна. Иймд та бүхэн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.
Утас: 89110638, 70111515
Цахим шуудан: general_manager@mnca.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар 45141, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж-24, МН Тауэр, 8-р давхар, 805, 806 тоот
Веб хуудас: www.mnca.mn

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар