Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг гэрчлэх тухай нотариатын хуульд өөрчлөлт орлоо.

2019-11-28-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2019-05-30-ны өдөр батлагдан, мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.” гэж өөрчлөн найруулсан. Иймд нотариатч зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой үйлдэл хийхдээ тойрог харгалзах бөгөөд бусад эзэмших, ашиглах эрхтэй холбоотой нотариатын үйлдлийг талуудын хүсэлтээр нийслэл болон орон нутгийн аль ч нотариат гэрчилж болох юм.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар