“Геодезийн байнгын цэг тэмдэгтийн цахим санг хэрэглээнд нэвтрүүлэх” сургалтанд хамрагдлаа.

2020-01-30-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Геодези, зураг зүйн хэлтэсээс зохион байгуулсан “Геодезийн байнгын цэг тэмдэгтийн цахим санг 2020 оны 1-р улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх”-тэй холбогдуулан аймаг, нийслэлийн геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүдийг хамруулан 2020 оны 01 сарын 15-26-ны хооронд хийсэн сургалтанд хамрагдсан. Сургалтаар:
1. Геодезийн цэг тэмдэгтийн мэдээллийн сан бүрдүүлэх
2. Хаягийн мэдээллийн сангийн шинэчлэлт
3. 1:1000 –ны масштабтай байр зүйн зураг, газар доорхи дээрхи шугам сүлжээний мэдээллийн шинэчлэлт
4. Газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэлт
5. Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах
6. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах
7. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зөвлөмж зэрэг сэдвээр нийт 72 цагийн сургалт хийгдлээ.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар