ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

2020-02-05-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18, 21, 22, 23 дугаар тушаал батлагдан гарч, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын Тэргүүн М.Түмэнжаргал, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар гэрээнд өнөөдөр /2020.02.04/ гарын үсэг зурлаа. Үүнд:
- Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 төрийн бус байгууллагуудад;
- Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд;
- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч 7 төрийн бус байгууллагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар