Газрын төлбөрийн ногдуулалт цахим систэмээр үүсдэг боллоо.

2020-02-06-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 01-р сарын 09-ний өдрийн А/05 дугаар тушаалын дагуу газрын төлбөр, татварын системийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотой Дархан-Уул аймаг цахим системд шилжсэн 5 дахь аймаг боллоо.


Газрын төлбөрийг цахим системд нэхэмжлэл үүсгэж төлөх бөгөөд төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллах, мэдээлэл солилцох, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс аймгийн Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумын Засаг дарга, газрын даамлуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар