“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020” ҮЗЭСГЭЛЭНГИЙН АЛБАН ЁСНЫ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-02-18-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

“Бүтээн байгуулалт 2020” Олон улсын барилга, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигч байгууллагаар Барилга, Хот байгуулалтын яам ажиллаж байна.
Монгол улсын хөгжилд хамгийн гол байр суурь эзэлдэг бүтээн байгуулалтын дөрвөн томоохон салбар нэг дор хуран цугларч дэвшилтэд техник технологитой танилцаж, салбаруудын голлох асуудлуудаар илтгэл, семинар тавин хамтдаа хэлэлцэж, хамтын ажиллагааг шинэ түвшинд бий болгох нь салбаруудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж байна.
Тус үзэсгэлэнд гадаад болон дотоодын компаниуд өргөнөөр оролцох тул олон улсын компаниудтай шууд харилцаа холбоо тогтоох, эх орондоо шинэ дэвшилтэт арга техникийг нутагшуулах, харилцан суралцах хамтдаа хөгжих хөгжлийн гарц хэмээн харж байна.
Иймд энэхүү арга хэмжээнд барилга, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын бүхий л зочид, төлөөлөгчийг урьж байна.
Бүтээн байгуулалт 2020 үзэсгэлэн 4 дүгээр сарын 02-04 ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулагдана.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар