ОРХОН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

2020-03-20-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2020-04-20-оос 2020-04-21–ний өдрийн 09:00-17:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт хүлээн авна. Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан Сумын Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана. Tөсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж /12500 төгрөг/-ийг Татварын улсын байцаагчид хандан тушаана уу.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд:

1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр  Багийн нэр  Газрын байршил  Газрын хэмжээ /га/  Зориулалт Газрын байршлын зураг
1 Орхон Баян-Өлзийт Шарын голын эрэг 1 Аялал жуулчлал Энд дарж харна уу
2 Орхон Баян-Өлзийт Хамрын даваа 1 Үйлчилгээ Энд дарж харна уу
3 Орхон Баян-Өлзийт Тосгон 0.045 Үйлчилгээ Энд дарж харна уу
4 Орхон Баян-Өлзийт Төвд 0.02 Үйлчилгээ Энд дарж харна уу
5 Орхон Баян-Өлзийт Орхон хаалга 1 Үйлчилгээ Энд дарж харна уу
6 Орхон Баян-Өлзийт Дэнж 0.05 Үйлдвэрлэл Энд дарж харна уу
7 Орхон Баян-Өлзийт Зөгийн дэнж 0.1 Үйлдвэрлэл Энд дарж харна уу
8 Орхон Энхтал Ноёнхонгор 18 ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор Энд дарж харна уу
9 Орхон Энхтал Ноёнхонгор 15 ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор Энд дарж харна уу
10 Орхон Энхтал Хар морьт 5 ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор Энд дарж харна уу
11 Орхон Энхтал Хар морьт 1 ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор Энд дарж харна уу
12 Орхон Энхтал Спиртний үйлдвэрийн хажууд 10 ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор Энд дарж харна уу
13 Орхон Энхтал Бүрэнтолгойн услалтын систем 60 Төмс хүнсний ногоо Энд дарж харна уу
14 Орхон Баян-Өлзийт Шарын голын услалтын систем 18 Төмс хүнсний ногоо Энд дарж харна уу
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Лавлах утас: 99214324

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар