ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

2020-04-22-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/151 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2020-06-23–ны өдрийн 08:30-17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан Аймгийн Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Tөсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж /12500 төгрөг/-ийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /га/  Зориулалт Газрын байршлын зураг
1 Дархан 8 Хас банкны баруун хойно 0.06 Үйлчилгээ Энд дарж харна уу
2 Дархан 10 24-р хороолол 1.35 Нийтийн орон сууц Энд дарж харна уу
3 Дархан 10 24-р хороолол 0.1 Нийтийн орон сууц Энд дарж харна уу
4 Дархан 12 14-р хороолол 0.15 Үйлчилгээ Энд дарж харна уу
5 Дархан 13 Үйлдвэрийн район 0.6 Үйлдвэрлэл Энд дарж харна уу
6 Дархан 13 Үйлдвэрийн район 0.75 Үйлдвэрлэл Энд дарж харна уу
7 Дархан 13 30-р хороолол 0.12 Эрүүл мэндийн байгууллага Энд дарж харна уу
8 Дархан 13 30-р хороолол 0.1375 Эрүүл мэндийн байгууллага Энд дарж харна уу
9 Дархан 14 Үйлдвэрийн район 1 Үйлдвэрлэл Энд дарж харна уу
10 Дархан 14 2-р хороолол 7 Нийтийн орон сууц Энд дарж харна уу
11 Дархан 14 3-р хороолол, Авто вокзалын хойд талд 0.18 Үйлчилгээ Энд дарж харна уу
12 Дархан 15 Үйлдвэрийн район 1 Хүнд механизмын нэгдсэн цэг Энд дарж харна уу
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Лавлах утас: 70376471, 70376483

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар