ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

2020-04-22-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/75 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2020-06-23–ны өдрийн 08:30-17:30 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан Сумын Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Tөсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж /12500 төгрөг/-ийг Татварын цахим системийн www.itax.mta.mn/ цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаана уу. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /га/  Зориулалт Газрын байршлын зураг
1 Дархан 3 Өвсөн цэгийн урд 1.75 Үйлдвэр Энд дарж харна уу
2 Дархан 15 Мангирт 5-р хэсэг 0.09 Шашны байгууллага Энд дарж харна уу
3 Дархан Малчин Дархан-Сэлэнгийн авто замын дагуу Магнай трейд ХХК-ны ШТС-ын баруун хойно 0.31 Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа Энд дарж харна уу
4 Дархан Малчин Дархан-Улаанбаатарын авто замын дагуу 1.5 Үйлчилгээ Энд дарж харна уу
5 Дархан Малчин Хөтөл хороолол 2.3 Үйлдвэр Энд дарж харна уу
6 Дархан Малчин Дархан-Сэлэнгийн авто замын дагуу Магнай трейд ХХК-ны ШТС-ын баруун талд 0.54 Үйлчилгээ/td> Энд дарж харна уу
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Лавлах утас: 70376471, 70376483

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар