Урьд оны газрын төлбөрийн өрийг төлөх боломжтой боллоо.

2020-06-08-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газрын төлбөр, татварын цахим системийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/05 дугаар тушаалаар 2020.01.09-ний өдрөөс эхлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу энэхүү системийг Татварын удирдлагын нэгдсэн системтэй холбосон Дундын мэдээллийн санг байгуулан Татварын байгууллагатай харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
Дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцохтой холбоотойгоор урьд оны илүү, дутуу газрын төлбөрийг аймгийн газрын төлбөрийн орлогын дансанд төвлөрүүлэх боломжгүй болсон бөгөөд зөвхөн Нэхэмжлэлийн дугаар үүссэнээр урд оны дутуу газрын төлбөрийг төлүүлэх болсон.
Аймгийн хэмжээнд урьд оны дутуу төлбөрийг төлөх 1200511816261 /аль ч банкинд төлөх боломжтой/ нэхэмжлэлийн дугаар 2020.06.08-ний өдрөөс эхлэн үүслээ.
Газрын төлбөрийн дутуу, өр авлагын дэлгэрэнгүй мэдээлэл болон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас авах боломжтой.
Төлбөрийг тушаахдаа: Нэр, регистр, утасны дугаарыг тодорхой бичиж тушаахыг анхаарна уу.
Лавлах утас:
  Дархан сум: 7037-6471, 99378845
  Орхон сум: 99214324
  Хонгор сум: 99279299
  Шарын гол сум: 99392104

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар