2020-10-09-НД ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2020-08-31-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-А/285 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2020.10.09-ний өдөр газрын биржийн /www.mle.mn/ программ хангамж ашиглан цахимаар зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2020.10.02 - 2020.10.08-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл www.mle.mn програмд бүртгэж, хаана.
Цахим дуудлага худалдааг дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна.

1. Хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ;
2. Дуудлага худалдаанд оролцогч өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, бусад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй;
3. Цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно;
4. Дээрх хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ;
5. Дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай гэрээ байгуулах үүрэгтэй;
6. Цахим дуудлага худалдааг зогсоосноор оролцогчдоос ирүүлсэн үнийн санал тус бүрийн хугацааг цаг, минут, секундээр бүртгэн тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна;
7. Дуудлага худалдааны ялагчаас бусад оролцогчдын дэнчинг Ажлын 5 хоногийн дотор аливаа шимтгэлгүйгээр буцаан шилжүүлэх бөгөөд шилжүүлэх данс тодорхойгүй тохиолдолд цахим бүртгэл дэх утас, хаягаар оролцогчтой холбогдож шилжүүлнэ;
8. Дуудлага худалдааны үр дүнгийн талаарх мэдээллийг уг дуудлага худалдааг зохион байгуулснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор интернэтээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2. Дэнчин төлсөн баримт /Дуудлага худалдааны дуудах анхны үнийн дүнгийн 10%-тэй тэнцүү хэмжээтэй байна./; /Дархан төрийн сан 100190029401тоот/ дансанд тушаасан баримтын эх хувь.
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Дуудлага худалдаанд оролцогч Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримтуудыг тус тус цахимааар илгээсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /га/  Зориулалт Газрын төлбөрийн бүс Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ Газрын байршлын зураг
1 Дархан 6 Дархан Сэлэнгийн чиглэлийн замын дагуу зүүн талд 0.5 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 12-р бүс 45,000,000 Энд дарж харна уу
2 Дархан 8 Шинэ зам дагуу 0.05 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 20,000,000 Энд дарж харна уу
3 Дархан 12 7-р хороолол, УГТХ-ийн баруун талд 0.15 Биеийн тамир, спортын байгууллага /Спорт заал/ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 60,000,000 Энд дарж харна уу
4 Дархан 12 14-р хороолол 0.24 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 96,000,000 Энд дарж харна уу
5 Дархан 12 14-р хороолол 0.26 Үйлчилгээ Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 104,000,000 Энд дарж харна уу
6 Дархан 13 Үйлдвэрийн район 1 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,000,000 Энд дарж харна уу
7 Дархан 13 Үйлдвэрийн район 1 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,000,000 Энд дарж харна уу
8 Дархан 13 Үйлдвэрийн район 2.52 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 483,840,000 Энд дарж харна уу
9 Дархан 13 Үйлдвэрийн район 1.6 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 307,200,000 Энд дарж харна уу
10 Дархан 13 Үйлдвэрийн район 1 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 192,000,000 Энд дарж харна уу
11 Дархан 13 Үйлдвэрийн район 0.4 Үйлдвэрлэл Худалдаа, үйлчилгээний 1-р бүс 76,800,000 Энд дарж харна уу

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 99889695,
Газрын цахим биржийн програмтай холбоотой мэдээллийг 99378845 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар