ДАРХАН-УУЛ АЙМАГТ УУЛ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИЖ, АШИГЛАЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД:

2020-09-11-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

“ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ТУХАЙ” МЭДЭГДЭЛ
Газрын тухай хуулийн 35.3.4, 58.5, 58.6, 58.7 заалтын дагуу газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газар дээр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу 5 жилд нэг удаа хийлгэнэ гэж заасан тул газар эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлж өөрсдийн хөрөнгөөр газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг 2020 ондоо багтаан хийлгэхийг мэдэгдье.
Мэдэгдэлтэй холбоотой лавлах зүйлийг Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Анхбаяртай холбогдож авна уу. Утас: 99918798

Жич: Барилга, хот байгуулалтын яамнаас Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг https://www.gazar.gov.mn/p/532-108 холбоосоор авна уу.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар