ДАРХАН ХОТ ЦОГЦ БОДЛОГООР ХӨГЖИНӨ.

2021-02-03-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Дархан-Уул аймгийн Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан хотын Захирагчийн орлогч Б.Батболд, Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, холбогдох мэргэжилтнүүдийн хамт 2021.02.02-нд төлөвлөгөөт хуваарийн дагуу "Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар"-ын албан хаагчдын ажилтай газар дээр нь танилцлаа.
"Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар"-ын дарга Д.Ганбаяр байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хамтран ажиллах асуудлаа дэлгэрэнгүй танилцуулж санал бодлоо хуваалцав.
Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан хотын Захирагчийн орлогч Б.Батболд хэлэхдээ: "Бид Дархан хотын хөгжлийн төлөө, төрийн цогц бодлогыг шат шатандаа хэрэгжүүлж, хүн бүр оролцох хэрэгтэй, тэр тусмаа манай төрийн албаныхан маш сайн төлөвлөлт зохион байгуулалт хийж хамтаараа хөгжинө" гэдгийг онцолсон юм.

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар