Хот байгуулалтын хэлтсийн танилцуулга

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67-р тогтоол, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 07 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2009 оны 170 тоот захирамжаар Хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь Газрын албатай нэгдэн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар болон ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьж зураг төсөлд хяналт тавих мөн түүнчлэн аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

- Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах
- Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах
- Гудамж, талбайн нэр, барилга байгууламжийн дугаар тогтоох, олгох
- Барилгын скиз зураг батлах, зөвшөөрөлцөх
- Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон техникийн комисст ажиллах
- Зургийн байгууллагуудад дэвсгэр зураг болон байршлын зураг гарган өгч, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлах
- Барилгын зураг төсөл, барилга угсралт, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох саналыг судлах, холбогдох дээд газарт уламжлах
- Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатны ажил, шинээр барьж байгуулах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, тооцоог гаргах
- Барилга, хот байгуулалтын жижүүрийн зураг хөтлөх, иргэдэд мэдээллээр үйлчлэх
- Байршлын схем зураг гаргаж өгөх
- Зургийн даалгавар боловсруулах
- Хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан хөтлөх, шаардлагатай мэдээллээр иргэдэд мэдээлэл лавлагаа гаргаж өгөх
- Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдээс мэдээ, тайлан, судалгаа авч нэгтгэн холбогдох дээд газарт хүргүүлэх

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар