Хураамж, дансны мэдээлэл

Иргэн та Egazar системээс цахимаар үйлчилгээ авахад Засгийн газрын 2018 оны 320 дугаар тогтоолын "Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ"-нд заагдсан дараах нэр төрлийн хураамжийг төлнө. Үүнд:

 №  Ажлын нэр Хэмжих нэгж Үнэлгээ /төгрөг/
14 Газрын улсын бүртгэлийн мэдээллийг кадастрын зурагтай холбож газрын кадастрын мэдээллийн санд оруулах Нэгж талбар 2860
15 Нэгж талбарын хувийн хэргийг шинээр үүсгэж, баталгаажуулах Нэгж талбар 8430
Орлого хүлээн авагч: ДА.ГХБХБГАЗАР - Орлого
Банк:Төрийн сан
Данс:100190029003
Гүйлгээний утга:Овог, нэр, регистрийн дугаар
Кадастрын зураг 2860 төгрөг

Орлого хүлээн авагч: ДА.ГХБХБГАЗАР - Орлого
Банк:Төрийн сан
Данс:100190029003
Гүйлгээний утга:Овог, нэр, регистрийн дугаар
Нэгж талбарын хувийн хэргийн хавтас 8430 төгрөг

Жич: Хураамж тушаахаасаа өмнө газар зохион байгуулагч мэргэжилтнээс зөвлөгөө авна уу. Иргэн та Шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх, Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, Газрын талбайн хэмжээг өөрчлөх, Газар ашиглалтын зориулалт өөрчлөх, Хамтран эзэмшигч, өмчлөгч нэмэх, хасах зэрэг төрийн үйлчилгээг авах тохиолдолд 2860 төгрөгийг, тухайн төрийн үйлчилгээг авахад шинээр нэгж талбарын хувийн хэрэг нээлгэх шаардлагатай тохиолдолд 8430 төгрөгийг тус тус тушаахыг анхаарна уу. Зарим үйлчилгээг авахад хураамж тушаах шаардлагагүй байдгийг анхаарна уу. Хураамжаа тушаахдаа дансны дугаар, мөнгөн дүн, гүйлгээний утгаа сайтар шалгана уу.
Egazar системээс өөрийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газрын гэрээ, гэрчилгээ, кадастрыг хэвлэн авах тохиолдолд энэ хураамж хамаарахгүй болно.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар