1. Улсын комиссыг ажиллуулах хүссэн албан тоот,өргөдөл
2. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбар
3. Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар
4. Захиалагч, зохиогч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллага барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан акт, протoкол, үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж Захиалагчийн нэгдсэн дүгнэлт гаргах.
5. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн хуралдааны бэлтгэлийг хангах, барилгын зурагт танилцуулга, угсралтын ажлын явцыг проектороор танилцуулах / 10-15мин /
6. Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч тус бүр хийсэн угсралтын ажилдаа баталгаа гаргана. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь заалтын дагуу.
7. Зураг төслийн байгууллагаар гаргуулсан зохиогчийн нэгдсэн дүгнэлт
8. Зургийн төслийн байгууллагатай барилын зургийг иж бүрнээр хийлгэсэн гэрээ, тусгай зөвшөөрөлийн хуулбар
9. Захиалагчийн техник хяналтын инженерийн тушаал, гэрээ, дипломын хуулбар
10. Байршил тогтоосон тухай шийдвэр, схем зураг
11. Ерөнхий төлөвлөгөөний зургийг Аймгийн ерөнхий архитектор, ОБГ-аар батлуулсан зураг
12. Барилга угсралтын ажил гүйцэтгэх талаар гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ
13. Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар, даамал инженер, хөдөлмөр хамгааллын инженер томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх, сертификат
14. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
15. Хангагч байгууллагуудаас олгосон техникийн нөхцлүүд
16. Экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт
17. Барилга барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт
18. Улаан шугам тавьсан акт, мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт
19. Ил далд ажлын акт, фото зургийн баталгаажуулалт
20. Материалын чанарын тохиролын гэрчилгээнүүд, тусгай зөвшөөрөлтэй ААНБ-тай хийсэн гэрээ. /Арматур, бетон зуурмаг, ханын дүүргэлт, цонх гэх мэт/
21. Гадна ИШС-ний гүйцэтгэлийн зураг /СД болон цаасан болон тоон хэлбэрээр өгөх/
22. Барилгын ажлын баталгаажуулсан журнал
23. Барилгын иж бүрэн батлагдсан ажлын зураг
24. Ашиглалтад оруулж байгаа барилга байгууламжид хаягийн тэмдэг, тэмдэглэгээг хийлгэх, суурилуулах /MNS5283:2014 стандартын дагуу/
25. Барилгын тухай хуулийн 5.7.1-д заасны дагуу барилга байгууламжийн төсөвт өртгийн 0.18 хувиар норм, нормативын санд шимтгэл төлсөн баримт.
26. Барилгын хувийн хэргийг нээх.
Жич: Захиалагч болон гүйцэтгэгчээс ирүүлсэн техникийн бичиг баримтын бүрдэлтийг 7-10 хоногийн хугацаанд үзэж, барилга байгууламжтай танилцсаны дараа барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн мэдэгдлийг өгнө.