ДАРХАН ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Дархан хот нь Улаанбаатар хотоос баруун хойш 220 км-т Дархан Уул аймгийн нутаг дэвсгэрт, Орхон Сэлэнгийн сав газрын бүсэд Хараа голын эрэг, Бурхантын Хөндийд далайн түвшинөөс дээш 700 метрийн өндөрт оршино. Дархан Уул аймаг нь 327.5 мянган га газар нутагтай, үүнээс хот тосгон, суурин газрын эзлэх нутаг дэвсгэр нь 16 876 га болно. Дархан Уул аймаг 2018 оны байдлаар 104,238 хүн амтай бөгөөд үүнээс Дархан хотод 86,7 мянган хүн оршин сууж байна.
Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ЗХУ-ын /хуучин нэрээр/ зураг төслийн байгууллагад 1963, 1983 онуудад 2 удаа хийгдсэн бөгөөд 2003 онд Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд дээрхи ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдэж 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2005 онд Монгол Улсын Засгийн Газар баталсан байна.

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний тухайн үеийн байдал (1963 он)


Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний тухайн үеийн байдал (1983 он)


Дархан хот “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” (2005-2020 он)


Дархан хотыг 2020-2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөлтийн тусгай зөвшөөрөлтэй “Арт констракшин” ХХК хийж гүйцэтгэж байна.
Дархан хотын ерөнхий төлөвлөгөө (2020-2035 он)


Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар