Газрын удирдлагын хэлтсийн танилцуулга

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67-р тогтоол, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 07 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2009 оны 170 тоот захирамжаар Газрын алба нь Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай нэгдэн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар болон ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Аймгийн засаг даргын болон Засгийн газар агентлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, шуурхай иргэдэд хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

- Газрын тухай багц хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах
- Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
- Газартай холбоотой аливаа асуудлаар аймгийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага, иргэдэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
- Тухайн жилийн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтийг хангуулах
- Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах
- Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх
- Газар ашиглагч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн ногдуулалт хийх, газрын төлбөрийн гэрээ байгуулж, дүгнэх
- Газрын тухай хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, зөрчил арилгах тухай мэдэгдэл өгөх, зөрчил арилгуулах талаар хууль хяналтын байгууллагад хандах
- Геодезийн цэг тэмдэгтийн өтгөрүүлэлт, сэргээн засах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах
- Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, мэдээлийн баяжилтыг тухай бүр нь хийх, кадастрын мэдээллийн сангийн зураглалаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчлэх
- Газрын тухай хуулинд заасны дагуу кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулан кадастрын зураглал хийлгэх, зураглалын ажилд нь хяналт тавих
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах
- Газар өмчлөгч иргэдэд газрын татвар ногдуулах
- Газрын тухай багц хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах
- Газартай холбоотой мэдээ, судалгаа, тайлан, биелэлтийг гаргаж холбогдох дээд байгууллагад хүргүүлэх

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар