ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2022-11-15-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн А/176 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн ГХБХБГ-аас Дархан-Уул аймагт геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт хийлээ. Хяналт-шинжилгээ үнэлгээнд “ Гео од”, “Ёлт сүрвэй”, “Эхлэх цэг хангай” ХХК-уудыг хамруулан суурь нөхцөл шаардлага хангаж буй эсэх, багаж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, баталгаажилт, хүний нөөцийн шаардлага хангаж буй эсэх гэсэн 3 чиглэлээр хийж гүйцэтгэлээ.
Дархан-Уул аймагт
- “Гео од” ХХК нь Дархан сум 10 дугаар баг 13-р байранд
- “Ёлт сүрвэй” ХХК нь Дархан сум 9 дүгээр баг 4/2-р байранд
- “Эхлэх цэг хангай” ХХК нь Дархан сум 12 дугаар баг 15-р байранд үйл ажиллагаа явуулж байна.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар