Бэлчээрийн газар нь Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн соёл, нийгэм эдийн засгийн үндэс суурь, малчдын амжиргаа, хүн амын хүнсний хангамжийн гол эх үүсвэр билээ.
Дархан-Уул аймгийн 2023 оны газрын нэгдмэл сангийн ангиллын тайлангаар 174362.20 га бэлчээрийн газар байна.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн газраас хот суурин, дэд бүтэц, уул уурхай тариалангийн газын ангилал руу шилжих болон хүний үйл ажиллагаа, мал амьтны нөлөөгөөр үүссэн зохисгүй ашиглат, бэлчээр өнжөөж сэлгэтгүй ашиглах мөн уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан бэлчээрийн ургамлан нөмрөг талхлагдан хөрсний үржил шим буурч, бэлчээрийн төлөв байдал эрчимтэй доройтож бэлчээрийн газрын хэмжээ жилээс жилд доройтсоор байна.
Малчдын амжиргааны эх үүсвэр болсон бэлчээрийн газар нь мал амьтаны ашиглалтын нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж байгаад төрийн зүгээс хяналт тавьж, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт дүгнэлт өгөх, урт хугацааны тасралтгүй, бодитой мэдээллийн сан үүсгэх зорилгоор ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 23 ДУГААР ЗҮЙЛИЙН 23.2.10, 23.2.21 ДЭХ ЗААЛТ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу Дархан-Уул аймгийн ОРХОН сумын нийт бэлчээрийн газрыг төлөөлж чадахуйц 10 цэгт бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх хээрийн судалгааны ажлыг 2024 оны 08 дугаар сарын 15-нд багтаан гүйцэтгэж дууслаа.