ДАРХАН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.

2021-05-20-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01-А/159 дүгээр захирамжийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 №  Сумын нэр   Баг    Байршил  Газрын хэмжээ /м2/  Зориулалт Төлөвлөлтийн нэгж талбар Газрын байршлын зураг
1 Дархан 12 14 дүгээр хороолол, Үндэсний эрх чөлөөний 4 дүгээр гудамж 433 тоот 2400 Эрүүл мэндийн байгууллага 2237639 Энд дарж харна уу
2 Дархан 13 10 дугаар хороолол, Мангиртын 1 дүгээр гудамж 110 тоот 994 Автомашины засвар, үйлчилгээний газар 2237643 Энд дарж харна уу

Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг 2021.07.21-2021-07-27-ны өдрийн 09:00-17:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтын битүүмжилсэн материалыг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 өдөр буюу 2021.08.03-ны өдөр багтаан төсөл тус бүрээр ажлын хэсэг дүгнэлт гаргаж, дүгнэлтийг 3 хоногт багтаан Аймгийн Засаг даргад танилцуулан дүнг нийтэд зарлана.
Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг Татварын цахим системийн www.itax.mta.mn цахим хуудсанд хандан Төлбөрийн даалгавар үүсгэн тушааж, баримтыг ирүүлсэн байна. /Төлбөрийн даалгавар үүсгэх загварыг Энд дарж харна уу. /
Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага:
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
2.Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх
3.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
4.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
5.Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
ЖИЧ: Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
Төслийн шалгуур үзүүлэлтүүд:
1.Төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх
2.Барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх
3.Төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх
4.Төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх
5.Төсөл нь аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх
6.Төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ
7.Тухайн хот, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх
8.Улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ
9.Тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 91215080, 70376471 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар