Дархан суманд дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх байршлууд

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 01-А/214 дугаар “Дархан суманд дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу дараах 9 байршилд хот, сууринг дахин хөгжүүлэх төсөл тодорхой үе шаттайгаар хэрэгжинэ.
Иймд төсөл хэрэгжих байршилд шинээр газар олгох, зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, нэгж талбарыг хуваах зэрэг ажлуудыг төсөл хэрэгжих хугацаанд түр хориглосныг мэдэгдэе.
1. Дархан сумын 5-р баг - 8.2 га

2. Дархан сумын 6-р баг - 15.4 га

3. Дархан сумын 6-р баг - 5.15 га

4. Дархан сумын 6-р баг /Дархан-Сэлэнгийн зам дагуу/ - 27.54 га

5. Дархан сумын 6, 7-р баг - 110.85 га

6. Дархан сумын 8-р баг /Дэвшил/ - 17.27 га

7. Дархан сумын 9-р баг /17-р сургуулийн ард/ - 2.7 га

8. Дархан сумын 14-р баг /Комфорт зочид буудлын баруун талд/ - 2.23 га

9. Дархан сумын 15-р баг, 1, 2, 3-р хэсэг - 12 га

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар