Зарлал

Дархан сумын 9, 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах 31-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын
1. 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 141 дүгээр “Газар эзэмших эрх цуцлагдсан иргэдийн газар эзэмшлийг хот байгуулалтын төлөвлөлтийн дагуу шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж
2. 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар “Газар эзэмших эрх үүссэн иргэдийг хот байгуулалтын төлөвлөлтийн дагуу шилжүүлэн газар эзэмшүүлэх тухай” захирамж
3. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 387 дугаар “Газар олгох тухай” захирамж
тус тус хавсралтад нэр нь дурдагдсан иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг хийж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт 2020 оны 2 сарын 7-ны өдрийн 08:30 цагаас 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 17:30 цаг хүртэл иргэний бичиг баримтын хамт хүрэлцэн ирж өргөдлөө шинэчилж өгнө үү.
Жич: Зарласан цагт ирээгүй тохиолдолд захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Холбоо барих утас: 70376471, 70376483

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар