ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Газрын кадастрын системийг ашиглах гарын авлагыг Эндээс татаж авна уу.
1. Интернэт хөтөч ашиглан https://egazar.gov.mn/ хаягаар орно.
2. Кадастрын мэдээллийн сан холбоосоор орно.

3. Мэдээлэл авах газрын нэгж талбарын дугаараар хайлт хийнэ.

4. Гарч ирсэн цонхны "Нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээлэл" хэсгээс тухайн газартай холбоотой бүх мэдээллийг харж болно. Үүнд: А. Нэгж талбарын дэлгэрэнгүй мэдээлэл - Тухайн нэгж талбарын нарийвчилсан мэдээллийг харж болно.

Б. Өргөдлийн мэдээлэл - Энэ хэсгийн өргөдлийн явц хэсгээр өргөдөл шийдвэрлэлтийн аль шатанд явааг мэдэж болно.

• Өргөдөл хүлээн авч бүртгэсэн - Хүсэлт гаргагчийн өргөдлийн хүлээн авч бүртгээд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохоор судалж байгааг илэрхийлнэ.
• Суурин судалгаа хийх - Хүсэлт гаргагчийн хүлээн авч Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эсэх, хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцсан эсэх гэх мэт хуульд заасан бусад үндэслэлд тохирч байгаа эсэхийг судалж байгааг илэрхийлнэ.
• Хээрийн судалгаа хийх - Хүсэлт гаргагчийн өргөдлийн хүлээн авч газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохоор тухайн газрыг очиж үзэхээр төлөвлөсөн байгааг илэрхийлнэ.
• Кадастрын зурагт шинэчлэл хийх – Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй газарт тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж байгааг илэрхийлнэ.
• Засаг даргын захирамжийн төсөлд оруулах - Газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан иргэн хуулийн этгээдийн өргөдлийг тухайн шатны Засаг даргын захирамжинд оруулахаар илгээсэн байгааг илэрхийлнэ.
• Засаг даргын захирамж - Тухайн шатны Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгогдсон байгааг илэрхийлнэ.
Хүсэлт гаргагч ГХБХБГ-т ирж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөж, газрын гэрчилгээ, кадастрын зураг, нэгж талбарын хувийн хэргийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөө төлнө. • Засаг даргын захирамжийн хариу мэдэгдэх - Тухайн шатны Засаг даргын захирамж гарах боломжгүйг /шийдвэрлэгдээгүй/ илэрхийлнэ.
• Гэрээ байгуулж гэрчилгээ олгох - Тухайн шатны Засаг даргын захирамжийг үндэслэн өмчлүүлэх , эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, гэрчилгээ олгогдсон.
Хүсэлт гаргагч ГХБХБГ-т ирж газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээгээ авна.
• Улсын Бүртгэл руу илгээсэн - Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хуульд заасны дагуу дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэс рүү дугаар олгуулахаар хүсэлт илгээсэн.
• Улсын Бүртгэл зөвшөөрч дугаар олгосон - Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын тухай хуульд заасны дагуу дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэсээс Э, А дугаар олгогдсон. Энэхүү газрын улсын бүртгэлийн дугаар нь эзэмших, ашиглах эрхийн төрөлд хамаарна.
В. Гэрээний мэдээлэл

Г. Үнэлгээний мэдээлэл

Д. Төлбөр, татварын мэдээлэл

Энэ системээс газрын кадастрын зургаа харж болно.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар