Байгууллагын үйл ажиллагааны стратеги

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, барилга хот байгуулалтын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ГЗБГЗЗГ-ын харьяанд ажилладаг Дархан-Уул аймаг дахь хэрэгжүүлэгч агентлаг юм.
Байгууллагын үйл ажиллагаа нь аймгийн газар нутгийг геодези, зураг зүй, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн иргэн хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гагцхүү Монгол Улсын иргэнд өмчлүүлэх улмаар газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
1. Төрөөс газрын талаар баримталж байгаа бодлого, чиглэлтэй уялдуулж аймгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын ерөнхий /тухайн жилийн/ төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх
2. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийг боловсронгуй болгох замаар улс орны хөгжлийг дэмжихэд чиглэсэн кадастрын тогтолцоог буй болгож, эрхлэх
3. Орон нутагт хийгдэж байгаа геодези, зураг зүйн бүх төрлийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах
4. Газрын кадастрын мэдээллийн сан, орон зайн мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэх, газрын нэгдмэл сангийн тооллого бүртгэлийг хөтлөж, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх хянах, хаягжуулалтын мэдээллийн санг хөтлөх
5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг оновчтой зөв төлөвлөж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах
6. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, газрыг нөхөн сэргээх, хамгаалах ажлын хэрэгжилтийг хангах
7. Газрын тохиромжтой байдлын үнэлгээг хийж түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих
8. Хот байгуулалтын ажлыг бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан хөгжүүлэх
9. Төв суурин газрын хүн амын оршин суух, ажиллаж амьдрах аятай нөхцлийг хангах
10. Барилгын салбарын бүх төрлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэх
11. Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын норм дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар явуулах төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийн хэрэгжүүлэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн удирдамж, зөвлөгөө, шаардлагатай судалгаа мэдээлэлээр хангах, дэмжин туслах ажлыг зохион байгуулах
12. Боловсон хүчний чадавхи, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
13. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийг батлуулах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх
14. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, архивлах, төрийн архивт сан хөмрөг үүсгэх, хэрэглэгчдэд үйлчлэх

Copyright © 2013 - 2019 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар