ЗАХИАЛГАТ ХЯНАН БАТАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Хянан баталгааны дүгнэлт баталгаажуулах тухай

Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг дамнан байрлах улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжиж буй газар, улсын тусгай хэрэгцээний газар, уул уурхай газар, аялал жуулчлалын зориулалтаас бусад зориулалтын газрын захиалгат хянан баталгааны ажлын тайлан дүгнэлтийг баталгаажуулж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газрын зохион байгуулалтын албаны дарга нар /байнгын шинжээч/-т даалгасан тул захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр, тайлангаа мониторингийн цахим системээр дамжуулан ирүүлнэ үү.
Дээрх мэдээлэлтэй холбоотой тодруулах зүйлийг аймгийн ГХБХБГ-ын Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Анхбаяртай 70376471, 99918798 дугаараар холбогдож тодруулна уу.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар