БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ЭХЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Барилга байгууламжийн ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт /ААНБ - албан тоот, Иргэн - өргөдөл/
2. Улаан шугам, тэг тэнхлэгийг мэргэжлийн байгууллагаар тавиулж кадастрын мэргэжилтнээр баталгаажуулах
3. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээ
4. Байршил тогтоосон тухай шийдвэр, схем зураг
5. Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ
6. Захиалагчийн техник, хяналтын гэрээ, тушаал үнэмлэх сертификатын хамт
7. Барилга угсралтын ажил гүйцэтгэх талаар гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ
8. Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар, даамал инженер, ХХ инженер томилсон тушаал, мэргэжлийн үнэмлэх, сертификат
9. Барилга угсралтын ажил гүйцэтгэх үеийн талбайн зохион байгуулалтын зургийг МХГ-ын өргөх механизмыг улсын байцаагчаар батлуулах, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилсон гүйцэтгэгч байгууллагын даргын тушаал
10. ХАБЭА үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бүтэц, бичиг, баримтын жагсаалт гаргаж батлуулсан байх. /ЗТБХБЯ-ны сайдын 2012-06-13-ны 181 тушаалын дагуу БУА-ын нийт нэмэгдэл цалингаас 13.6%-иар/
ХАБЭА ажилд зарцуулах хөрөнгийг төсөвлөх, ажилдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санхүүжилтийг тодорхой төлөвлөх, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийг ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх. ХАБЭА дүрэм, журам, заавар баталсан байх. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлэх, хангах. Ажилчдын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийсэн байх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргасан байх, эмнэлгийн анхан шатны эмийн сантай байх, Эрүүл мэндийн үзлэгт орсон эмнэлгийн дүгнэлт бүрдүүлсэн байх
11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
12. Хангагч байгууллагуудаас олгосон техникийн нөхцлүүд
13. Ерөнхий төлөвлөгөөний зургийг Аймгийн ерөнхий архитектор, ОБГ-аар батлуулж зөвшөөрөлцсөн иж бүрэн зураг
14. Экспертизийн албанаас барилгын зураг төсөлд хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлт
15. Барилга барих талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт
16. Барилгын гаднах холболтын ИШС-ний иж бүрэн зургууд
Жич: Захиалагчаас ирүүлсэн баримт бичиг материалыг 3 хоногийн хугацаанд үзэж танилцан барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Зөвшөөрлийг авахаас өмнө барилгын улаан шугам, тэг тэнхлэгийг мэргэжлийн байгууллагаар тавиулж кадастрын мэргэжилтнээр баталгаажуулж бүртгэлд оруулсны дараа олгоно.

Copyright © 2013 - 2021 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар